Олон улсын чанар стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговьчууд олон улсын чанар стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо.
Уг хөл бөмбөгийн талбайг орон нутгийн төсвийн 900 гаруй сая төгрөгөөр байгуулан албан ёсоор ашиглалтад оруулаад байна. Энэхүү талбай нь 110х75 метрийн харьцаатай, бүх шийдэл нь дэлхийн жишигт нийцсэн гэдгээрээ онцлог юм.
Тус талбайг ашиглалтад оруулснаар говь нутгийн хүүхэд залуучуудын спортод тэмүүлэх дур сонирхлыг нэмэх, хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд чухал бодит үр нөлөө болоод байна. Уг талбайг байгуулахаас өмнө хүүхдүүд гадаа шороон талбайд хөл бөмбөг тоглодог байсан юм.

Д.Мишигсүрэн