Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 23-нд Увс аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-20 22:06:46
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 23-ны баасан гарагт Увс аймагт ажиллах гэж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар багтаж байгаа аж. Ерөнхий сайд аймгийн удирдлагуудтай уулзаж цаг үеийн байдалтай танилцахаас гадна Нэгдсэн эмнэлэг, Улаангом политехник коллежээр орж үйл ажиллагаатай нь танилцах юм байна. Мөн 14 цагаас “Ойрад” ХЖТ-т ард иргэдтэй уулзалт хийх аж.
Өнгөрсөн жил тэрбээр Шадар сайд байхдаа Увс аймагт ирж байсан бөгөөд Улаангом сумын 1-р баг болох  Чандманьд үүссэн шар усны үерийн голомт дээр Улсын онцгой комиссыг ахлаж ажиллаж байсан юм.
Б.Батхүү
関連ニュース