Үлийн цагаан оготно устгах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2017 оны жилийн эцсийн байдлаар Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэгд үлийн цагаан оготно тархаж, 504,1 мянган га талбайг үржил шимгүй болгож байна гэх мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өглөө. Бэлчээрийн ургамал ургах улирал ирж буй тул үлийн цагаан оготно устгах ажлыг үе шаттай зохион байгуулахыг ИТХ-аас аймгийн Засаг дарга болон ХХААГ-ын даргад үүрэг болголоо.
Үлийн цагаан оготно их хэмжээгээр тархах нь бэлчээрийг доройтолд оруулж, улмаар ургамлын үндсийг дахин ургах боломжгүй болтол сүйтгэж, цөлжилтийг ихэсгэн байгалийн нөхөн сэргэх боломжийг алдагдуулдаг. Энэ нь хөрс, ургамал, амьтны аймагт сөргөөр нөлөөлж, бэлчээр хадлангийн талбайг цөлжүүлэх аюул учруулдаг ба улмаар ХАА-н салбарт ноцтой хүндрэл учруулах эрсдэлтэй. Тиймээс үлийн цагаан оготно устгах ажлыг эрчимжүүлж, шувуу суух суурь хийх, утах болон байгальд хор нөлөөгүй дэвшилтэт аргуудыг ашиглан, нийтийг хамарсан ажлын хүрээнд зохион байгуулахаар болжээ.
Сумдын засаг дарга нар энэ ажлыг үр дүнтэй болгохын тулд хууль тогтоомжийн хүрээнд ажлыг зохион байгуулж, шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдэж, ажлын явц үр дүнг тавдугаар сарын 20-ны дотор аймгийн ИТХ-д тайлагнах юм байна.

Т.Одончимэг