Хуримтлалтай Өлзийтчүүдийн сайн туршлагыг хангайн сумдад дэлгэрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт суманд Дундын хадгаламжийн 18 бүлэг бий болж, тэдгээрт 350 орчим гишүүн элсчээ. 2014 оноос "Хонгорын Зөн ТББ"-ын санаачлагаар эхүүлсэн тус хөтөлбөр улирагч оны үйл ажиллагаагаа эргэн дүгнэх уулзалтыг саяхан зохион байгуулсан байна.
Уг арга хэмжээгээр дамжуулан бүлгүүдийн үйл ажиллагааг хянах, орон нутагт Дундын хадгаламжийн бүлгийн арга аргачлалаар хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой. Мөн Өлзийт сумын ЗДТГ-ын 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан айл өрх бүр хуримтлалтай болж, эдийн засгийн хямралд өртөхөөс сэргийлэх, улмаар мөнгөн урсгалыг сумандаа хадгалан өрх, орон нутгийн эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх “Хуримтлалтай Өлзийтчүүд” хөдөлгөөн өрнөжээ.
Сангийн далай бүлэг дундын хуримтлалын хүрээнд 40 орчим сая төгрөгийн зээлийг гишүүддээ гаргасан бол энэ жилээс эхлэн сумаа ногоон сум болгох хөдөлгөөнийг өрнүүлж, эхний ээлжинд гишүүдийнхээ хашаанд ногоон байгууламжтай болохыг зорьж буй аж. Харин "Бийрийн сан" бүлэг анх гурван сая төгрөгийн дундын хадгаламжтай байсан бол 2017 оны байдлаар 14 сая төгрөг болтол нь өсгөсөн байна.
Бүлгүүд өрхийн эдийн засгаа сайжруулах, санхүүгийн сахилга батаа нэмэгдүүлэх, хамтач, бүтээлч сэтгэхүйд суралцах гээд олон сайн дадал хэвшилд суралцаж, өнөөдөр Өлзийт сумын 200 гаруй өрх гэр өөрсдийн хуримтлал, хөдөлмөрөө хорших замаар өрхийн эдийн засгаа сайжруулж, сум, орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа аж. Тийм ч учраас Өлзийт сумын Засаг даргын 2018 оны үндсэн чиглэлд энэхүү хуримтлалыг дэмжиж, өрх бүр хуримтлалтай болох гэсэн зорилтыг тусгаж, ажил болгохоор төлөвлөжээ.
Сонирхуулахад, Баянхонгор аймагт олон жил үр бүтээлтэй хэрэгжсэн “Дэлхийн зөн-1” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаа өнгөрсөн онд дуусч, тус хөтөлбөрийг Баянхонгор аймагт хэрэгжүүлж байсан баг, хамт олон "Хонгорын Зөн" ТББ-ыг байгуулж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. "Хонгорын Зөн" ТББ энэ сайн туршлага, шалгарсан арга зүйгээ хангайн сумдад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн хөдөөгийн сумдын иргэд санхүүгийн сахилга баттай, хөдөлмөрөө хоршиж, хамтран ажиллах аргад суралцах боломжийг нээх аж.

Б.Мөнхзул