Аргентины хөлбөмбөгийн шигшээ баг томоохон ялагдал хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-03-28 13:17:48
БУЭНОС-АЙЭРОС. (СИНЬХУА). Мягмар гарагт Мадридад болсон нөхөрсөг тоглолтод Испанийн шигшээ багт 6:1 харьцаатай бут ниргүүлсэн Аргентины хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт тус улсын домогт хөлбөмбөгчин Диего Марадона нийгмийн сүлжээгээр дамжуулан сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн байна гэж Синьхуа агентлаг мэдээлэв.
 
Марадона-г Аргентины шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж 2009 онд Боливийн шигшээ багт мөн л 6:1 харьцаатай хожигдож байснаас хойш анх удаа дээрх томоохон ялагдлыг хүлээж байгаа ажээ. “Яг одоо бидний хийж чадах зүйл бол ур чадвараа сайжруулах явдал юм” гэж Марадона нийгмийн сүлжээнд бичсэн байна.
 
Аргентины гол гол сонинууд харин энэ хожигдлыг Лионель Месси гэмтлийн улмаас тоглоогүйтэй холбон тайлбарлахын зэрэгцээ шигшээ багт Фигу, Сержио Рамос зэрэг авъяаслаг хөлбөмбөгчидтэй эн тэнцэхүйц чадварлаг тамирчид дутагдаж байгааг тэмдэглэжээ.
 
Лу.Батбаяр
関連ニュース