ПСЖ баг "Байер"-ыг бут ниргэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын
22. /ТАСС/. Францын “Пари Сен-Жермен” багийн хөлбөмбөгчид Аваргуудын лигийн
тэмцээний үндсэн үе шатны III тойргийн тоглолтод Германы “Байер” багийг талбайд
нь 7:2 харьцаагаар хожлоо.
Парисын багаас Уильям Пачо (7
дахь минут), Дезире Дуэ (41, 45+3), Хвича Кварацхелия (44), Нуну Мендеш (50),
Усман Дембеле (66), Витинья (90) нар гоол оруулсан байна. Германы багийн Алеш
Гарсия (38, 54) дубль хийлээ. Тоглолтын 31 дэх минутанд “Байер”-ын тоглогч
Роберт Андрих талбайгаас хөөгдсөн бол 37 дахь минутанд ПСЖ-д тоглодог Украины
хөлбөмбөгчин Илья Забарный улаан хуудас авсан байна.
ПСЖ бол Аваргуудын лигийн
өнгөрсөн улирлын аварга бөгөөд финалд Италийн “Интер” багийг 5:0 харьцаагаар
бутниргэж, тус лигт анх удаагаа аваргалсан билээ.
Энэ улиралд парисчууд Аваргуудын
лигийн гурван тоглолтод дараалан хожиж, 9 оноотойгоор тэмцээний хүснэгтийг
тэргүүлж байна. Эхний тоглолтыг өөрийн талбайд хийж, Италийн “Аталанта”-г 4:0-ээр,
хоёр дахь тоглолтод Испанийн “Барселона”-г талбайд нь 2:1-ээр тус тус хожсон
байна. 11 дүгээр сарын 4-нд болох дараагийн
тойргийн тоглолтод ПСЖ Германы “Бавариа” багийг талбайдаа хүлээж авна.
Аваргуудын лигийн тэмцээний үндсэн
үе шатанд 36 клуб оролцож байна. Багууд нийт 8 тоглолт хийхээс 4 тоглолтыг
өөрийн талбайд, 4-ийг нь өрсөлдөгч багийн талбайд хийх юм. Тэдгээрээс эхний
наймд орсон багууд шууд шөвгийн 16-д шалгарах бол 9-24 дүгээр байр эзэлсэн
багууд хоорондоо нэмэлт тоглолт хийж, плей-оффт шалгарах ёстой.