Биологийн олимпиадад түрүүлсэн сурагч Ховд их сургуульд элсэн суралцах эрхийн бичиг авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-02 13:34:30
Ховд /МОНЦАМЭ/ Ховд Их Сургуулийн багш доктор, профессор С.Доржийн нэрэмжит Биологийн XXII олимпиадад түрүүлсэн сурагчид өргөмжлөл мөнгөн шагнал, Ховд их сургуульд, Ховд их сургуулийн дэргэдэх “Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицей ахлах сургууль”-д суралцах урилга гардан авлаа.
Тус олимпиад Ховд аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн IX, XII ангийн сурагчдын дунд хоёр ангиллаар явагдаж, XII ангийн сурагчдаас Цаст Алтай цогцолбор сургуулийн 12”б” ангийн сурагч Э.Эрдэнэсолонго түрүүлж, мөн тус сургуулийн 12”б” ангийн сурагч  Б.Оюунтуул, 1-р сургуулийн 12”г” ангийн сурагч Д.Гэрэлзаяа нар удаахь байр эзэлжээ.
Харин IX ангийнхнаас Жаргалант сумын 1-р сургуулийн 9 ”а” ангийн сурагч  сурагч Б.Баярцэцэг түрүүлж, удаах байранд Жаргалант сумын 2-р сургуулийн  9 “б” ангийн сурагч С.Нурсауле, Мөнххайрхан сумын 12 жилийн дунд сургуулийн 9 “б” ангийн сурагч Ч.Эрдэнэбат нар эзэлжээ.  

 
                                                                                                                                                   А.Бямбасүрэн
関連ニュース