Баруун-Урт Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-05 11:20:50
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнийн 00 цаг 10 минутаас Уулбаян сумаас эхэлсэн хүчтэй цасан Сүхбаатар 04 дүгээр сарын өдрийн 11 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн бүх нутгийг хамарчээ. Цасан шуурга энэ өдрийн 17 цаг хүртэл үрлгэлжлэх төлөвтэй гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдлээ.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн хэмжээний бүх цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоон, сумдад авто машины хөдөлгөөнийг хязгаарлажээ. Мөн Баруун-Урт Улаанбаатар чиглэлийн замд хяналтын пост ажиллаж, зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоогоод байна.
 
Нутгийн баруун болон баруун хойд хэсгээр ахиу хэмжээний цас орсон бол салхины хурд ихэнх нутгаар 12-22 м/с Халзан суманд хамгийн хүчтэй буюу 24 м/с хүрч ширүүсчээ. Үзэгдэх орчин 100 метрээс цааш хязгаарлагдмал байна.  
Т.Одончимэг
関連ニュース