В.Орбаны тэргүүлсэн эрх баригч эвсэл парламентын сонгуульд ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-09 11:51:50
МОСКВА. /РИА Новости/. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлсэн эрх баригч эвсэл тус улсын парламентын нийт суудлын 2/3 буюу 134 суудал авсан байна. Энэ тухай телевизийн ATV суваг нийт саналын хуудасны 69,14 хувийг тоолсны дараах байдлаар Унгарын Сонгуулийн төв комиссоос ирүүлсэн мэдээлэлд үндэслэн мэдээллээ.

Хэт барууны үзэлтнүүдийн "Йоббик" нам 27 суудал /өнгөрсөн сонгуульд 23/, Унгарын Социалист нам 19 суудал /38/ тус тус авсан байна. Санал авах байрууд орон нутгийн цагаар 19 цагт хаагдсан ба 18.30 цагийн байдлаар ирц 68,13 хувьтай байв.

Сонгуулийн гол өрсөлдөөн 6 улс төрийн намын хооронд өрнөсөн байна. Эдгээр нь В.Орбаны тэргүүлсэн ФИДЕС нам, хэт барууны үзэлтнүүдийн “Йоббик” нам, Унгарын Социалист нам, Либерал ногоон нам, “Ардчилсан эвсэл” нам болон либерал үзэлтнүүдийн “Моментум хөдөлгөөн” нам юм.
Э.Аянзаяа 
関連ニュース