Аянд оролцоогүй байгууллагуудад арга хэмжээ авахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/ хамтран зохион байгуулсан “Цэмцгэр Баруун-Урт” аяны дүн гарчээ. Аянд нийт 37 аж ахуй нэгж, байгууллага оролцож, 25 га газрын 47 тонн хогийг түүж цэвэрлэсэн байна. Харин аянд оролцоогүй байгууллагуудад Зөрчлийн тухай болон Хог хаягдлын тухай хуулиар арга хэмжээ авахаар болжээ.
“Бид анх аяны удирдамж, албан бичгийг аймгийн төвийн 78 ААНБ-д хүргүүлсэн. 14 хоног үргэлжилсэн аянд 37 байгууллага маш идэвхитэй оролцлоо. Мэдээж идэвхитэй сайн оролцсон байгууллагаа шагнаж урамшуулсан. Харин огт оролцоогүй байгууллагуудыг Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн тухай болон хог хаягдлын тухай хуулиар арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байгаа. Аяны хүрээнд түүж цэвэрлэсэн хогийг тухайн байгууллагууд өөрсдийн зардлаар нэгдсэн хогийн цэгрүү ачиж зөөвөрлөсөн. Ер нь энэ удаагийн аян маань өргөн хүрээг хамарсан, маш үр дүнтэй ажил болж чадсан” гэж Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Б.Мөнхгэрэл хэлэв.
Аяны нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний 0338 дугаар анги нэгдүгээр байр эзэлж гурван үйлдэлт принтер, Өргөмжлөлөөр шагнуулсан байна. Хүүхдийн гуравдугаар цэцэрлэг, Угсаатны зүйн музей зэрэг газрууд удаах байруудад шалгарч мөн Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.
Мөн эдгээр өдрүүдэд Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Баруун-Урт сумын ЗДТГ-тай хамтран багуудын нутаг дэвсгэрт болон сумын төвийн ойролцоох газруудын үхсэн малын сэг зэмийг түүжээ. Нийт 200 орчим тонн үхсэн малын сэг зэм, том оврын хогийг түүсэн байна.

Т.Одончимэг