Ховд гол хамгийн их устайд тооцогддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:06:22

Ховд гол нь Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устайд тооцогдох Монгол дахь гол юм.

Монгол Алтайн нурууны тэргүүн оргил Таван Богдын зүүн өмнөд мөсөн голоос эх авч урсах Цагаан ховд (Акау), Хар ховд (Каратыр) голыг Ховдын эх гэж үздэг.

Энэ хоёр гол нь Хотон нуур, Хурган нууруудыг дайран олон гол горхи нийлүүлсээр Их нууруудын хотгорын Хар-Ус нуурт цутгана.
Монгол Алтайн Толбо, Тал, Даян, Хотон, Хурган, Ачит гэх мэтийн том нуурууд илүүдэл усаа Ховд гол руу цутгана.

А.Бямбасүрэн

関連ニュース