Засаг даргын нэрэмжит шагналыг оюутан Б.Буянзаяа хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖил бүр орон нутагтаа чанартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор Ховд их сургуульд элсэлтийн ерөнхий шалгалтанд 750-аас дээш оноо авч элсэн суралцсан оюутнуудад аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг олгодог.
Энэ удаагийн өргөмжлөл, 500 мянган төгрөгийн шагналыг Мөнхайрхан сумаас ХИС-ийн Түүх, нийгэм судлалын ангид элсэн суралцаж буй Б.Буянзаяа авлаа. Б.Буянзаяа элсэлтийн ерөнхий шалгалтанд Түүхийн хичээл дээр 800 оноо авч эхний байранд шалгарсан аж.
Шилдэг оюутанд шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга Д.Цэвэнравдан “ЭЕШ-т өндөр оноо авч, ХИС-д элссэн хүүхдүүдийг урамшуулснаар нутагтаа чанартай боловсон хүчин бэлтгэх, түүгээр зогсохгүй төгсөөд гарсан чадварлаг боловсон хүчнийг нутагтаа ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна. Манай ХИС-ийн сургалт МУИС, МУБИС зэрэг томоохон улсын сургуулиудаас дутахгүй гэж би боддог. Цаашдаа ч гэсэн нутгийнхаа их сургуульд олон чадварлаг хүүхдүүд суралцаасай гэж бодож байна” гэлээ.
А.Бямбасүрэн