Хүүхдийн урлагийн "Яргуй-2018" наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг хүүхдийн урлагийн "Яргуй-2018" наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд Баруун-Урт суманд амжилттай болж өнгөрлөө. Наадамд 12 сумын 15 сургуулийн 500 орчим сурагч оролцож авъяас чадвараараа өрсөлджээ.
"Яргуй-2018" наадам найман төрлийн номинациар явагдсан бөгөөд төрөл тус бүрд ардын урлагийн онцлогийг шингээж өгсөнөөрөө онцлог болсон байна.
Энэ жил улсын хэмжээнд хүүхдийн урлагийн их наадам болно. Сүхбаатар аймгаас тус их наадамд оролцох сурагчдыг "Яргуй-2018" наадмын оролцогчдоос сонгох аж.
“Хүүхдийн урлагийн их наадамд аймаг аймгаас шалгарсан үзүүлбэрүүдийг оролцуулна гэж байгаа ч бид хэлэлцээд заавал шагналт байранд орсон гэхгүйгээр төрөл тус бүр дээр сайн үзүүлбэр үзүүлсэн хүүхдүүдийг сонгож аваад нэг баг болгон бэлтгэхээр төлөвлөөд байна. Ер нь энэ жилийн наадам маш ширүүн өрсөлдөөн дунд өрнөлөө. Хэдэн жилийн өмнө бол төвийн сургууль хөдөө сумдын сургуулиуд илт ялгардаг байсан. Харин энэ жил тийм зүйл огт байсангүй. Сургуулиуд их бэлтгэл сургуулилт хийж, ач холбогдол өгдөг болсон байна. Хүүхдүүдийн ур чадвар ч дээшилсэн байна. Энэ бүхнийг хараад зохион байгуулагчдын зүгээс бахархаж суулаа. Улаанбаатар хотоос ирсэн мэргэжлийн бүжиг дэглээч хүртэл манай хүүхдүүдийн ур чадварын магтаж байсан” гэж аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Л.Нарантуул хэллээ.
"Яргуй-2018" наадам бүрэн дунд сургууль /БДС/, ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ гэсэн хоёр ангиллаар болсон бөгөөд БДС-ийн төрөлд Баруун-Урт сумын гуравдугаар сургууль, ЕБС-ийн төрөлд Түвшинширээ сумын сургууль тус бүр Гран при шагналын эзэд болжээ.

Т.Одончимэг