Архангайд олон улсын эрдэм шинжилгээний хурал болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Архангай аймаг дахь Багшийн сургууль боловсролын өөрчлөлт, шинэчлэлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх, багш судлаачдын эрдэм судлалын ажлыг олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг /ОУЭШХ/ энэ сарын 21-ний өдөр сургууль дээрээ зохион байгууллаа.
“Багшлахуй, суралцахуйн хөгжил, чиг хандлага” сэдэвтэй ОУЭШХ-д Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАКонго, АНУ-ын төлөөлөл оролцсон ба хэлэлцэж байгаа илтгэлүүд боловсролын бүхий л түвшинд хамаарах судалгааг хамарснаараа онцлог байжээ. ОУЭШХ-д их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачийн 78 илтгэл ирүүлснээс 48 илтгэл эрдэм шинжилгээний бүтээлд хэвлэгдэж, 27 илтгэл нэгдсэн болон салбар хуралдаануудад хэлэлцэгдсэн байна.
МУБИС-ийн Архангай Багшийн сургууль, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн алба хамтран жил бүр уг ОУЭШХ-ыг зохион байгуулдаг ба энэ үеэр багш, оюутнуудын 380 гаруй шилдэг бүтээлийн бүтээлийн үзэсгэлэнг гаргасан байна.

Б.Гэрэлт-Од