Парист жагсаал болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /Prensa Latina/. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дорвитой арга хэмжээ авахыг шаардсан хэдэн мянган хүн Францын нийслэл Парис хотноо жагсаж, гараа холбон гурван км урт гинжин цуваа үүсгэжээ.
Ням гарагт төлөвлөсөн жагсаалыг хориглосонтой холбогдуулан 12 дугаар сарын 12-нд буюу Парис хотын хойд хэсэгт байрлах “Le Bourget” үзэсгэлэнд өнөөдөр албан ёсоор эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал өндөрлөсний дараа жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэ сарын 13-нд Парис хотод болсон халдлагын дараа Францад онц байдал зарлаж, үүнтэй холбогдуулан арга хэмжээнүүд авсан бөгөөд зарим хүний үзэж байгаагаар, аюулгүй байдлыг хангах нэрийдлээр Францад жагсаал хийхийг хориглож, эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийн дуу хоолойг хорьж байна.
Гэсэн хэдий ч, 130 байгууллагаас бүрдэх “Уур амьсгалын эвсэл 21” Парис хотын зүүн хэсэгт гинжин цуваа үүсгэх саналыг дэвшүүлжээ. Тус хэсэг нь жагсаал хийхийг хориглосон хэсэгт орж болзошгүй юм.
Мөн жагсаалд оролцоогүй хүмүүсийг бэлгэдэж хэдэн зуун хос гутлыг Парисын “Place de la Republique” талбайд байрлуулсан байна.
Д.Нямтулга