А.Саркисян: Арменийн ерөнхий сайд гудамжинд биш парламентад сонгогдох ёстой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МИНСК. /ТАСС/. Ерөнхий сайдыг Арменийн ард түмний эрх ашиг, үндсэн хуультай нийцүүлэн сонгох ёстой гэж тус улсын Ерөнхийлөгч Армен Саркисян Беларусын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Бид үндсэн хуулиа хүндлэх ёстой. Үндсэн хуулинд ерөнхий сайд гудамжинд биш, жагсаал цуглаанд биш ганцхан парламентад сонгогдоно гэж тодорхой заасан байдаг. Санал зөрөлдөөнийг парламентын байранд шийдвэрлэх ёстой. Үндсэн хуулиийнхаа дагуу ерөнхий сайдад сонгогдох хүнийг л ерөнхий сайдаар томилох тухай зарлигт би төрийн тэргүүнийхээ хувьд гарын үсэг зурна” гэжээ.
Арменийн Ерөнхийлөгч асан Серж Саргсяныг тус улсын ерөнхий сайдаар сонгогдохыг эсэргүүцсэн сөрөг хүчнийхний ажиллагаа энэ сарын 13-наас эхэлсэн юм. Сөрөг хүчнийхэн түүнийг улс орноо удирдах чадваргүй бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлыг дордуулж байна хэмээн буруутгасан билээ. Харин энэ сарын 23-нд С.Саргсян огцрохоо мэдэгдсэн юм.
Тийнхүү Арменийн ерөнхий сайдад тус улсын парламентын сөрөг хүчний “Елк” бүлгээс сөрөг хүчний удирдагч Никол Пашиняны нэрийг дэвшүүлсэн юм. Сонгууль ирэх сарын 1-нд болох аж.
Тус улсын нэг танхимтай парламентын 105 депутатаас 53 депутат Н.Пашиняныг дэмжвэл тэрбээр ерөнхий сайд болох бөгөөд "Царукян", "Дашнакцутюн" болон "Елк" гэсэн парламентын гурван бүлэг түүнийг дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
Арменийн эрх баригч Бүгд найрамдах нам парламентад 58, “Елк” 9, "Дашнакцутюн" 7 суудалтай юм. Мөн "Царукян" эвсэл 31 суудалтай аж.

Э.Аянзаяа