Шинэ эдийн засгийн бүтцийн төлөвлөгөө бүхий товхимолыг Умард Солонгосын удирдагчид дамжуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /РИА Новости/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзах үеэрээ түүнд эдийн засгийн шинэ бүтцийн төлөвлөгөөний талаархи мэдээлэл бүхий товхимол болон флашыг дамжуулан өгчээ. Энэ тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдэгдсэнийг “Чунан ильбо” сонин мэдээлэв.
“Чунан ильбо” сонины мэдээлснээр, дамжуулсан уг мэдээлэлд Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулсан тохиолдолд хоёр Солонгосын хамтарсан хүчин чармайлтаар Солонгосын хойгийн эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх талаар тэмдэглэжээ. Төслийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг дурдаагүй хэдий ч төслийн зарим хэсэгт цахилгаан станцын талаар мэдээлэл агуулсан байгаа нь Умард Солонгост цахилгаан эрчим хүчийг хөгжүүлэх санал байж магадгүй гэж тус сонинд тэмдэглэсэн аж.

Өнгөрсөн баасан гарагт Мүн, Ким нар хоёр Солонгосын түүхэн дэх гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт хийсэн билээ. Энэ уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахаар тохиролцсон юм.
Э.Аянзаяа