Г.Баярсайхан: Төрийн албаны хуулийн дагуу ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг томилсноор өндөрлөв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-аас Шийдлийн Засгийн газарт ажиллаж байсан Хөдөлмөрийн сайд огцорсны дараа үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ олон хүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнийг залруулах чиглэлээр ямар ажил хийх вэ хэмээн асуув.
Нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, “Төрийн албаны хуулийн дагуу ажиллах болно. Монгол төр тогтвортой ажиллах ёстой. Таны хэлсэн зүйлийг нарийн судалж, хуулийн дагуу шийдвэрлэх болно” гэсэн хариулт өглөө.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Товч намтар
Г.Баярсайхан 1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Доктор /Ph.D/ цолтой.
Тэрбээр 2006-2008 онд “ Экологи”ХХК-ний захирал, 2008 онд Монголын экологийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан. Улмаар 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.
Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, 2012-2014 оны 12 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдож ажилласан. Англи орос хэлтэй.
Ч.Ариунболд
コメント