Архангай аймаг 58.0 мянган га талбайд үлийн цагаан оготны устгал хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-15 17:00:19
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ онд 58.0 мянган га талбайд байгаль орчинд халгүй аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулна.
Ургамал хамгааллын тухай хуулийн 8.1.6 дахь заалтыг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-179 дугаар тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А-31 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулахаар боллоо.

Энэ хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга 11 сумын Засаг дарга нартай уг ажлыг зохион байгуулах гэрээ байгуулж, 06 дугаар сарын 01-ны дотор багтаан холбогдох технологи, зөвлөмжийн дагуу чанартай зохион байгуулж, үр дүнг тайлагнахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

Уг ажилд хамрагдах сумын нэр, талбайн хэмжээг аймгийн санал болон мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаас тухайн аймагт хийсэн үлийн цагаан оготнын тархалт, хөнөөлийн тодотгох судалгааны дүнг үндэслэн тогтоожээ. Өөрөөр хэлбэл, энэ жил Батцэнгэл, Эрдэнэмандал, Хайрхан, Хангай, Хашаат, Ихтамир, Жаргалант, Өгийнуур, Цахир, Цэцэрлэг, Өлзийт, Өндөр-Улаан сумдын нийт 58 мянган га талбайд улсын төсвийн хөрөнгөөр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах юм байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース