Өмнөд Солонгос Умард Солонгостой үргэлжлүүлэн зөвлөлдөх хүсэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /РИА Новости/. Хоёр Солонгосын өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд Умард Солонгостой үргэлжлүүлэн зөвлөлдөх хүсэлтэй байгаагаа Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны хуралдааныг тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чон Ый Ён даргалан явуулжээ. Умард Солонгос энэ сарын 16-нд хийхээр товлоод байсан дээд түвшний хэлэлцээг хойшлуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор авч хэрэгжүүлэх дараагийн алхмуудыг байнгын хорооны гишүүд авч хэлэлцсэн байна. 4 дүгээр сарын 27-нд болсон дээд хэмжээний уулзалтын дүнд баталсан Панмүнжомын тунхаглалыг ямар нэгэн саатал доголдолгүйгээр хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд ойрын хугацаанд Умард Солонгостой дээд түвшинд уулзалт зохион байгуулах талаар тус улстай үргэлжлүүлэн зөвлөлдөхөөр тохиролцох байр суурьтай байгаагаа байнгын хорооны гишүүд мэдэгдсэн байна.
Түүнчлэн тус хуралдааны үеэр Умард Солонгос болон АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд Өмнөд Солонгос, АНУ болон Умард Солонгосын байр суурийг янз бүрийн сувгаар уялдуулан зохицуулахаар шийдвэрлэсэн байна.

Э.Аянзаяа