АНУ-Умард Солонгосын уулзалтад Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нэгдэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-28 11:01:03
МОСКВА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нэгдэж магадгүй байгаа тухай Хөх ордноос мэдэгдсэнийг иш татан “Ёнхап” агентлаг мэдээлэв.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ болон Умард Солонгосын яриа хэлэлцээнээс гарах үр дүнгээс хамааран Д.Трамп болон Ким Жөн Ун нарын уулзалтад Мүн Жэ Ин нэгдэж магадгүй аж. АНУ болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 12-нд Сингапурт  болж магадгүй байгаа билээ. 
 
Э.Аянзаяа 
関連ニュース