Аянганд цохиулж нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-19 10:48:36
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр орой 20 цагийн орчимд Баруун-Урт суманд орсон түр зуурын борооны үеэр наймдугаар багийн иргэн,  27 настай Т.Д аянганд  цохиулж нас баржээ.

Тэрээр морь унан малдаа явж байсан бөгөөд унаж явсан морь нь мөн газар дээрээ үхжээ. Иргэн Т.Д-ийн өмсөж явсан хувцаснууд нь урагдаж тасарсан, бүх бие нь түлэгдсэн байдалтай олдсон байна. Одоогоор холбогдох газрууд энэ хэрэгт дахин шалгалт хийж байгаа аж.

Баруун-Урт сум сүүлийн өдрүүдэд тогтмол бороотой байгаа. Тиймээс борооны үеэр иргэд, малчид өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. 
Т.Одончимэг
関連ニュース