Жакартад 17 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-07 12:54:07

ЖАКАРТ. /NHK/. Индонезийн нийслэл Жакарт хотын хойд хэсгийн төмөр замын гарам дээр автобус суудлын галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 17 хүн амиа алдсан байна.

24 хүнтэй явж байсан автобус 100 орчим метр шидэгдсэн гэж Жакарт хотын хэвлэлд мэдээлжээ. Автобусанд байсан 17 хүн амиа алджээ. Харин галт тэргэнд явсан зорчигчид гэмтэл бэртэл аваагүй байна.

Гармын хаалтыг автобус дайран гарсан гэж төмөр замын компани мэдэгдсэн байна. Машинист галт тэргийг зогсоохыг оролдсон боловч амжаагүй ажээ.

Цагдаа нар галт тэрэгний машинист болон гэрчүүдээс мэдүүлэг авч байна.

Замын хөдөлгөөний ачаалал Индонезийн ноцтой асуудлуудын нэг юм. Төмөр замын гармыг дайран гарах, галт тэрэг ирж байна гэсэн дохиог үл тоомсорлох зэрэг зөрчлийг жолооч нар ихэвчлэн гаргадаг байна.

2013 онд гарам хөндлөн гарч байсан шатахуун тээвэрлэгч цистерн галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас таван хүн амиа алджээ.

Д.Нямтулга

 

関連ニュース