Цэргийн зардлаа нэмэгдүүлснээр аюулгүй байдал бэхжихгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-07-14 18:26:11
БЕРЛИН. /ТАСС/. “Энх тайван, аюулгүй байдал нь үнэгүй олдохгүй гэдгийг бид мэдэж байгаа хэдий ч Умард Атлантын гэрээний байгууллагын буюу НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн зардлыг ДНБ-ний 4% хүртэл нэмэгдүүлснээр манай дэлхийн аюулгүй байдал илүү сайн хангагдахгүй. Ингэхийн оронд бид дүрэм журам хийгээд олон улсын хэв журмыг ихээхэн хүндэтгэдэг байдлыг дахин сэргээх хэрэгтэй” гэж ХБНГУ-ын гадаад хэргийн сайд Хайко Маас бямба гарагт мэдэгдсэн байна.
 
Брюссельд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын эхний өдөр буюу долдугаар сарын 11-нд цэргийн уг эвслийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын зардлыг 2024 он хүртэл нийтдээ 266 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх үндэсний төлөвлөгөөнүүдийг баталсан ажээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп батлан хамгаалах салбартаа хангалттай мөнгө зарцуулахгүй байна хэмээн НАТО-гийн гишүүн орнуудыг байнга шүүмжилдэг бөгөөд тус эвслийн саяхан хийсэн дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ цэргийн зардлаа нэн даруй ДНБ-ний 2% хүртэл, цаашдаа 4% хүртэл нэмэгдүүлэхийг шаардсан байна.
 
Лу.Батбаяр
関連ニュース