Хангайн бүсийн IV чуулган Архангай аймагт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ДЗМОУБ-ын Архангай-1,2 орон нутгийн хѳгжлийн хѳтѳлбѳр, Японы хүүхдийг ивээх сан, Жэрэс зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран “Хүүхдийн хөгжлийн төлөө хамтдаа оролцъё, суралцъя, хөгжье” сэдэвт хангайн бүсийн 4 дүгээр чуулган, туршлага солилцох арга хэмжээг энэ сарын 6-9 өдрүүдэд зохион байгуулж байна.
Хангайн бүсийн 4 дүгээр чуулганыг зохион байгуулснаар хүүхдэд ээлтэй орон нутаг хангайн бүсийн 3 дугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж, хүүхэд, хүүхдийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн санал бодол, дуу хоолойг сонсож, бүсийн хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлаар хийж хэрэгжүүлж буй ажлын туршлагаа солилцох нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн чуулганаас 2018-2020 онд хэрэгжүүлэх зөвлөмж гарах юм.
Чуулганд Хангайн бүсийн Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Орхон, Баянхонгор аймгууд, НҮБ-ын Хүүхдэд ээлтэй орон нутаг төсөл хэрэгжиж буй Завхан, Говь-Алтай аймгуудаас 200 гаруй төлөөлөгчид Тамир зусланд байрлан, хүүхэд хөгжлийн асуудлаар чуулж, туршлага солилцож байна.

Б.Гэрэлт-Од