Сурагчдын тоо 500 орчмоор нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтэнд аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар оролцож, сурагчид болон багш сурган хүмүүжүүлэгчдэд мэндчилгээ дэвшүүллээ. Цаашид боловсролын салбарыг дэмжих, хөгжүүлэх тал дээр тогмол анхаарч, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Сүхбаатар аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд хамран суралцагчийн тоо 500 орчмоор нэмэгдсэнээр 11700 орчим хүүхэдтэй болжээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтийг аймгийн төвийн дөрвөн сургууль, 11 цэцэрлэгийн багш сурагчдыг нэгтгэн нэгэн дор хийсэн нь онцлог байлаа. Шинэ цүнхээ үүрч, сурагчийн дүрэмт хувцасаараа гоёсон сурагчид, аав ээжийнхээ гараас хөтлөн гүйх алдрай бяцхан хүүхдүүд төв талбайг чимж байсан юм. Тэдний баярыг хуваалцахаар аймаг, сумын удирдлагууд бүгд зорин иржээ.
“Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд бүх сургууль цэцэрлэгүүд урсгал засвар хийж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ бүрэн хангаад байна. Сургууль цэцэрлэгийн элсэлт, бүртгэлүүд 90 гаруй хувьтай хийгдсэн байна. Эрдэнэцагаан сумын сургууль гурван ээлжээр, бусад бүх сургууль нэгээс хоёр ээлжээр хичээллэж байна. Ихэнх сургууль багшлах боловсон хүчнээр хангагдсан. Зарим нэг сургуульд математик, дуу хөгжмийн багш дутагдалтай байна. Гэхдээ үүнийг бид өөрсдийн хэмжээнд шийдвэрлэж байгаа. Харин бага ангийн багш болон сургуулийн өмнөх боловсролын багшаар энэ жилийн хувьд сайн хангагдсан. Бид өмнөх жилийн амжилтаа бататгах, ахиулахын тулд улсын хэмжээнд дэвшүүлж буй “Сурагч бүр сурлагын амжилтаа ахиулъя” уриан дор сургалт хүмүүжлийн ажлаа явуулахад бэлэн болоод байна” гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Л.Байгалмаа хэллээ.
Шинээр сургуульд элсэн орж буй зургаан настнуудаа төлөөлж Х.Тэмүүжин өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр хэлэхдээ “Би зургаан нас хүрч, энэ жилийн сургуулийн сурагч болж байгаадаа баяртай байна. Би ирээдүйд зохион бүтээгч болохыг хүсдэг. Тиймээс би хичээлдээ шамдан суралцах болно. Нийт найз нартаа сурлагын өндөр амжилт хүсье.” гэв.

Т.Одончимэг