Ирэх онд тавдугаар сургуулийг ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн жилд Баруун-Урт суманд дөрвөн сургууль, 11 цэцэрлэг, нэг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа явуулна. Ирэх онд 960 хүүхдийн тавдугаар сургуулийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тавдугаар сургуулийг барихад шаардлагатай зургаан тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн. Одоогоор барилгын ажил хараахан эхлээгүй байгаа юм.
“Сумын захирагчийн ажлыг аваад зургаа дахь хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна. Анх ажлаа авахад СӨБ-ын хамрагдалт муу, ажлын өрөөний үүдэнд дугаарлаж зогсоод хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулмаар байна гэсэн хүсэлтэй эцэг эхчүүд их байдаг байлаа. Тэгвэл энэ байдал өнгөрсөн жилээс үгүй болсон. Сумын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 90 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдсан, үлдсэн хувийг хүүхэд харах үйлчилгээ болон хувилбарт сургалтуудад хамруулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтанд орно. Ингэснээр сургуулиудын ачаалал багасаж, хүүхдүүд нэг ээлжээр хичээллэх, чөлөөт цагаараа сургууль дээрээ дугуйлан секцүүдэд хамрагдан өөрсдийгөө хөгжүүлэх боломжууд илүү их нээгдэх юм.” гэдгийг Баруун-Урт сумын засаг дарга М.Идэрбат хэллээ.

Т.Одончимэг