Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль ирэх сарын 07-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтыг 10 дугаар сарын 07-ны өдөр авахаар шийдвэрлэжээ. Нөхөн сонгуульд МАН болон АН-ын нэр дэвшигчид өрсөлдөнө. Одоогоор сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгээд байгаа бөгөөд энэ сарын 15-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна.
“Аймгийн ИТХ-ын тогтоол гарсантай холбоотойгоор сонгуулийн хороо таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна. Гурван намаас ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг сонгуулийн хороо судалж үзээд, хоёрыг нь бүртгэж, нэгийг нь тодорхой хуулийн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаад байна. Улмаар нэр дэвшигчдийг эцсийн байдлаар танилцууллаа. Сонгуулийн тухай хуулиараа хоёр нэр дэвшигчийн сурталчилгаа энэ сарын 18-наас 10 дугаар сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ. 09 дүгээр сарын 07-ны дотор Баруун-Урт сумын сонгуулийн хороо санал авах байр болон тэнд ажиллах хүмүүсийг томилох ёстой. Одоогоор эдгээр ажлын бэлтгэлүүдийг хийж байна. Үүнээс гадна Сүхбаатар суманд мөн сумын ИТХ-ын төлөөлөгчийн нэг орон тоо гарсан. Энэ сонгууль аймгийн ИТХ-ын нөхөн сонгуультай хамт болох юм. Сумын сонгуулийн хороо байгуулагдсан, хоёр намын нэр дэвшигчийн материал ирж, бүртгэгдээд байна. Одоогоор хаа хаанаа сонгуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэж аймгийн сонгуулийн хорооны дарга А.Чулуунбат хэллээ.
Нөхөн сонгуульд МАН-аас С.Цэрэндондов, АН-аас Ж.Батсуурь нар нэр дэвшжээ. МАХН-аас Ц.Тод-Эрдэнийн нэрийг дэвшүүлэх албан бичгийг намаас ирүүлсэн ч сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан байна. Үндэслэл нь нэгдүгээрт, 2016 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн 12 нэр дэвшигчидтэй холбогдох зардлын тайланг аймгийн Аудитын газарт ирүүлээгүй, хоёрдугаарт МАХН нь нөхөн сонгуульд нэр дэвшүүлж буй Ц.Тод-Эрдэнийг намын хурлаар хэлэлцэн шийдвэрлэж гарсан тогтоол шийдвэр байгаагүй гэнэ. Эдгээр нь бүгд сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.
Нэр дэвшигч Ж.Батсуурь аймгийн ИТХ-д дөрвөн удаа сонгогдсож байсан бол С.Цэрэндондов нь нэг удаа сонгогдон ажиллаж байжээ.

Т.Одончимэг