Т.Мөнхболд: Өөрийн аймгийн хоёр, Дорнод аймгийн нэг сумаас аюулгүйн нөөцийн өвсөө бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй талаар аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболдтой цөөн хором ярилцлаа. Ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөт ажлууд амжилттай хэрэгжиж байгаа гэж тэрээр хэллээ. Тус аймгийн хувьд аюулгүй нөөцийн өвсөө өөрийн аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сум болонд Дорнод аймгийн Матад сумаас бэлтгэж байгаа аж.
-Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна?
-Сүхбаатар аймгийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажил ид хийгдэж байна. Бидний хувьд хамгийн чухал асуудал бол дулааны станцын нэг, хоёрдугаар зуухны засварын ажил байна. Сангийн яам болон БХБЯ-нд хандаж 960 орчим сая төгрөгийг шийдвэрлүүлээд, одоо тендер нь зарлагдчихаад явж байна. Энэ ажлыг яаравчлах талаар ярьж, хөөцөлдөж байна. Учир нь хамгийн тулгамдаж буй асуудал бол энэ болоод байгаа юм. Мэдээж жил бүр өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажил тусгай төлөвлөгөөний дагуу хийгддэг. Энэ жишгээр ажлууд амжилттай хэрэгжиж байгаа гэж хэлж болно. Тал булаг, Нутгийн гал, Энгүй тал гэсэн нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаатай нэг сарын өмнө очиж танилцсан. Хөрс хуулалтын ажил болон өвөлжилтийн бэлэн байдлыг хангах тал дээр Тал булгийн уурхай маш сайн ажиллаж байна. Энэ өвөл Дөрвөлж компанид тус уурхай нүүрс нийлүүлэхээр болж байгаа. Энэ сарын дундуур нүүрсний нийлүүлэлт эхэлнэ. Суурин газрын хувьд ийм байна. Сумдын тухайд Наран, Дарьганга сумдын уурын зуухны асуудал хүнд байгаа. Яг одоо манай ажлын хэсэг ажиллаж байна. Ер нь хэд хэдэн сумдын уурын зуухны асуудал хүнд байсан. Бид наадмын дараагаас эхлэн бэлтгэл ажилтай холбоотойгоор тухайн сумдад очиж ажиллан нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, ихэнхийг нь шийдвэрлээд байгаа.
-Өвөлжилтийн бэлэн байдлыг хангах бэлтгэл ажилд хичнээн төгрөг зарцуулж байна вэ?
-Одоогоор яг тодорхой хэлэх боломжгүй байна. Ойролцоогоор улс болон орон нутгийн төсвөөс нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо байна. Аймгийн ИТХ-аас Дөрвөлж компанид өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулж 1,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэвч энэ нь хүрэхгүй байна. Тиймээс уурын зуухны засварын мөнгийг улсаас шийдвэрлүүллээ. Эндээс харахад зөвхөн Дөрвөлж компанид гэхэд л хоёр орчим тэрбум төгрөг зарцуулагдах болж байгаа юм. Бусад зардлыг нэмэхээр яалт ч үгүй хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулагдахаар байгаа юм.
-Дөрвөлж компанид хуваарилагдсан 1,2 тэрбум төгрөгт шугам сүлжээний засвараас эхлээд бүх ажил орсон байх?
-Тийм. Дулааны болон бохирын шугам сүлжээний засвар, жижиг уурын зуухнуудын засвар шинэчлэлийн ажлууд багтаж байгаа. Яг одоогоор Баруун-Урт сумын дөрөвдүгээр багийн орон сууцнуудын бохирын шугамын засварын ажил хийгдэж байна. Үүнд 110 сая төгрөг зарцуулсан байх жишээтэй. Бусад төлөвлөгөөт ажлууд шат дараатайгаар мөн хийгдэж байгаа. Хийгдсэн ажлынхаа дагуу санхүүжилт нь олгогдож байгаа учир төлөвлөгөөний биелэлт сайн байгаа гэж хэлж болно.
-Дулааны станцын өргөтгөлийн ажил юу болсон бэ?
-Өнгөрсөн найман сард хөрөнгө оруулагч улс болох Солонгос улсаас холбогдох хүмүүс ирээд, станцтай танилцаад явсан. Өргөтгөлийн ажил ирэх онд эхэлнэ. Тиймээс энэ өвлийг эрсдэлгүй давахын тулд аваарын байдалтай байгаа зуухнуудыг даруй засварлах шаардлага гарч ирсэн.
-Дараагийн нэг чухал зүйл бол хадлан тэжээл бэлтгэлийн ажил шүү дээ. Сүхбаатар аймгийн засаг даргын тогтоолоор энэ жил арилжааны болон экспортын чиглэлээр аймгийн нутаг дэвсгэрт хадлан хадахыг хориглосон. Энэ жил аймаг, сумдын аюулгүй нөөцийн өвсөө бүрдүүлж чадаж байгаа юу?
-Засаг даргын захирамжийн дагуу аймгийн хэмжээнд 20 орчим хадлангийн салаа гарч, хадлан хадаж байна. Хадлангийн нөөцийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга болон Дорнод аймгийн Матад сумаас бэлтгэж байна. 09 дүгээр сарын сүүлээр хадлангийн салаануудад ажлын хэсэг гарч ажиллан өвс бэлтгэлийн ажилтай танилцаж, нөөцөө бүрдүүлнэ. Урьд жилүүдэд хадлан хаддаг байсан Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар сумдын нутагт ямар ч нөөцийн өвс бэлтгэх салаа гаргаагүй. Харин Асгат, Наран зэрэг жижиг сумдын тухайд өөрсдийн сумын нөөцийг бүрдүүлэх зорилгоор нутагтаа хадлан гаргасан. Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Сүхбаатар сумдын аюулгүй нөөцийн өвсийг Дорнод аймгийн Матад сумаас бэлтгэхээр хуваарилалт хийсэн байгаа.
-Эндээс харахад Сүхбаатар аймагт хадлангийн үйл ажиллагаа цэгцэрч эхэлсэн байна гэж харагдахаар байна?
-Тэгэлгүй яахав. Жилийн жилд асуудал дагуулдаг зүйл бол хадлан байдаг. Аймгийн засаг даргын захирамжтай холбоотойгоор энэ асуудал овоо эмх цэгцэнд орсон. Ирэх жил илүү жигдрээд, сайхан болох байх гэж бодож байгаа. Иргэд ч үүнд их таатай хандаж, хүлээж авч байна.
-Дээр дурдсан дулааны станцын нэг, хоёрдугаар зуухны засварын ажлаас өөр хүндрэлтэй зүйл байна уу?
-Хамгийн хүндрэлтэй асуудал бол ердөө л дээр хэлсэн хоёр зуухны засварын асуудал байгаа юм. Хөрөнгө мөнгө нь шийдвэрлэгдсэн ч нээлттэй тендер зарлагдсан учир жаахан хугацаа алдаад байна. Тендерийн шалгаруулалт явагдчихвал бид засварын ажилдаа шууд орох болно.
-Ярилцсанд баярлалаа.

Т.Одончимэг