Есдүгээр сарын сүүлээр шөнөдөө цочир хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас аймгийн есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг танилцууллаа. Энэ сард нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр агаарын температур уур амьсгалын дунджаас 1-1,5 градусаар дулаан байх бол сарын сүүлээр шөнөдөө цочир хүйтрэх аж.
Харин хур тунадасны тухайд нутгийн өмнөд болон төв хэсгээр 3,9-17мм-ийн бусад нутгаар 17-30 мм-ийн тунадас, өөрөөр хэлбэл нутгийн зүүн хэсгээр ахиу хэмжээний тунадас орох юм байна. Сарын дунд болон сүүлээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байна. Эдгээр өдрүүдэд салхи ихэнх нутгаар 14-16м/с хүрч ширүүсэх ба ялангуяа сарын дунд болон сүүлээр зарим газраар 18-20 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Т.Одончимэг