Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 17-20-ны өдрүүдэд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шадар сайдын төлөвлөгөөт ажлын дагуу гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 17-20-нд Сүхбаатар аймагт явагдана. ОБЕГ-аас гаргасан төлөвлөгөөний дагуу энэхүү иж бүрэн сургууль зохион байгуулах юм. Эдгээр өдрүүдэд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин болон ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллах аж.
Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиуд, аж ахуй нэгж байгууллагууд, иргэд дээрх сургуулилтад оролцож, учирсан гамшиг ослын үед яаж ажиллах, хэрхэн хохирол багатай даван туулах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хэрхэн хийх, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг ямар замаар зохион байгуулах арга техникт суралцах юм.
“Энэ арга хэмжээнд мэргэжлийн анги, улсын албадуудаас гадна иргэд ч идэвхтэй оролцох ёстой. Засгийн газраар батлагдсан журманд иргэдийн үүргийг маш нарийн тусгаж өгсөн байгаа. Энэ журмын дагуу иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангах учиртай. Тэгэхээр энэ арга хэмжээг зөвхөн мэргэжлийн анги албадад хамааралтай гэж ойлгож болохгүй. Гурван өдөр үргэлжлэх сургуулийн хүрээнд эхлээд бид бэлэн байдлаа шалгуулах ёстой. Дараа нь ОБЕГ-аас цагийн байдал өгч ажиллана. Жишээлбэл, газар хөдлөлтийн үед эхний 30 минутанд ямар арга хэмжээ авах, эхний гурван цагт юу хийсэн байх шаардлагатай зэргийг шалгуулах юм. Мөн Баруун-Урт сумын иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Иргэдийг аюулгүй орчинд явганаар зөөж байрлуулах юм. Одоогоор бэлтгэл ажлууд хангагдаж байгаа. Мөн аймгийн ОБГ-ын албан хаагчид байгууллагуудад сургалт мэдээллийг шат дараатайгаар хийж байна” гэж аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Энхбаатар хэллээ.
Сүхбаатар аймагт энэ иж бүрэн сургууль нь 2013 онд болж байсан бөгөөд үүгээр онц дүнтэй үнэлэгдэж байжээ.

Т.Одончимэг