Аймгийн Нийтийн номын санд 62 нэр төрлийн нууц товчоо бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СГЗ, Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн нийтийн номын санд 62 нэр төрлийн 100 орчим Монголын нууц товчоо хадгалагдаж байна.
Эдгээрээс хамгийн ховор, эртнийх нь 1942 онд хэвлэгдсэн ном юм. Уйгаржин монгол бичиг, орос, англи, буриад, монгол гэсэн таван хэлээр дээрх ном хэвлэгджээ.
“Анх номын санд 30 гаруй нууц товчоо байсан. Номын санчид ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Улиастай хотын номын сантай хэдэн жилийн өмнө очиж танилцсан юм. Тэнд 150 гаруй нэр төрлийн нууц товчоо байсан. Түүнээс санаа аваад өнгөрсөн хавар иргэдийн дунд Монголын нууц товчоо хандивлах аяныг нэг сарын хугацаанд өрнүүлснээр бид фондоо арвижуулж, нэр төрлөө олшруулж чадсан. Гэхдээ ховор, сонин содон хувилбар нь бас л дутмаг байгаа. Цаашдаа тэр болгоныг буландаа олж авахыг зорьж байна. Зөвхөн нууц товчоонд зориулж 2014 онд нутгийн уугуул гурван иргэний хандиваар хоёр шилэн хоргыг хийлгэж, улмаар одоо хоргондоо номоо байрлуулж, нууц товчооны булан байгуулаад байна. Энэхүү булан нь төв уншлагын танхимын дэргэд учир орж ирсэн хүн болгон хоргоны цаанаас харж, ийм ийм нууц товчоо байдаг юм байна гэж танилцах боломжтой болсон. Номын сангаар үйлчлүүлж буй хүүхдүүд маш ихээр сонирхож, асууж судалдаг болсон” хэмээн номын санч В.Энхтуяа ярилаа.

Т.Одончимэг