Баруун-Урт суманд хоёр сургуулийн багш нар ажил хаяжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд боловсролын салбарын ажилчдын цалин хөлсийг 2018 онд 15 хувь, 2019 оны нэгдүгээр сараас 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг дэмжиж Баруун-Урт сумын хоёр, гуравдугаар бүрэн дунд сургуулийн багш нар ажил хаялтад нэгдэж, өнөөдрөөс ажил хаяад байна.
Өөрөөр хэлбэл дээрх сургуулийн багш нар тодорхойгүй хугацаагаар ажлын байран дээрээ ажил хаялтыг зарлаад байгаа юм. Энэхүү ажил хаялтад Баруун-Урт сумын нэг, дөрөвдүгээр сургууль болон зургаан цэцэрлэгийн багш нар нэгдэхээ мэдэгдсэн ч одоогоор яг албан ёсоор ажил хаяагүй гэх мэдээллийг аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өглөө.
Харин энэ асуудал дээр аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Л.Байгалмаагийн байр суурь ямар байгааг тодруулахад “Мэдээж бид багш нарын тавьж байгаа шаардлагыг дэмжиж байгаа. Гэхдээ шаардлагаа зөв тавих хэрэгтэй. Ажил хаялтыг Үйлдвэрчний эвлэл зохион байгуулдаг. Үүнд сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нар оролцох, зохион байгуулах ямар ч эрх байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулиараа энэ хориотой. Бид адилхан төрийн албан хаагчид. Тиймээс төрийн бодлого шийдвэрийн дагуу төрийн ажлаа л хийх ёстой. Тухайн байгууллага үнэхээр ажил хаях гэж байгаа бол байгууллагын удирдлага үүний өмнө гарч болох эрсдэлийг бодож, зохицуулалтыг маш сайн хийх ёстой. Хамгийн гол нь хүүхэд, эцэг эхчүүдийг хохироож болохгүй шүү дээ. Үнэхээр ажил хаях гэж байгаа бол хэл хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой. Тиймээс өөр өөрсдийн байгууллага дээрээ зохицуулалтыг маш сайн хий гэдэг шаардлагыг бид тавьж байгаа.” гэсэн юм.

Т.Одончимэг