Хилчдийнхээ хүүхдүүдийг эргэлээ
Булган /МОНЦАМЭ/ Хилийн 0286 дугаар ангийн удирдлага, ахлагч, эмэгтэйчүүдийн хэсгээс санаачлан Булган аймгийн Тэшиг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг хилчдийнхээ хүүхэд, багачуудын ахуй, амьдралтай танилцлаа.
Энэ үеэр хойч үеийнхээ сурч боловсрох, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, хилч үзлийг төлөвшүүлэх зорилгоор хилчдийн модоор урласан хичээлийн ширээ, сандал, номын тавиурыг сургуулийн удирдлага, дотуур байрны багш, хүүхдүүдэд хүлээлгэн өгсөн байна.
2554 өдөр