“Бидний Гоёл-2017” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-18 19:23:36
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулдаг “Бидний Гоёл-2017” тэмцээн арав дахь жилдээ боллоо. Хувцас загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, шилдэг багш нарыг шалгаруулдаг тус тэмцээнд 15 сургуулийн 79 загвар өмсөгч, 41 загвар зохион бүтээгч, дүрслэх урлаг, дизайн технологийн 19 багш оролцсон байна.
Тэмцээний гоёлын хувцасны загвар зохион бүтээгч төрөлд Сайхан сумын Х.Урантуяа, Баяннуур сумын Э.Хонгорзул, Хялганат тосгоны С.Үүрийнтуяа, спорт гоёлын хувцасны загвар зохион бүтээгч төрөлд Хялганат тосгоны Г.Уранчимэг, Баян-Агт сумын Ш.Гэрэлт-Од, Гурванбулаг сумын Э.Алтантуул, авангард хувцасны загвар зохион бүтээгч төрөлд Булган сумын 1-р сургуулийн М.Бүрэнжаргал,  Гурванбулаг сумын Э.Алтанзул, Сэлэнгэ сумын Т.Ариунзаяа, үндэсний хувцасны загвар зохион бүтээгч төрөлд Хялганат тосгоны Э.Мажаасүрэн,  Сайхан сумын Х.Урантуяа,  Гурванбулаг сумын н.Цэнд-Аюуш  нар эхний байрт шалгарлаа.
“Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч”-өөр Хишиг-Өндөр сумын Г.Сарнайцэцэг, “Үзэгчдийн таашаалд нийцсэн загвар өмсөгч”-өөр  Баян-Агт сумын Ц.Оюун-Эрдэнэ, “Содон дүр төрхтэй загвар өмсөгч”-өөр Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Б.Онон, “Төгс төгөлдөр загвар өмсөгч”-өөр Булган сумын 1-р сургуулийн Б.Нямжаргал , “Шилдэгийн шилдэг загвар өмсөгч”-өөр Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Б.Хулан тодорч титэм өмслөө.
Хялганат тосгон, Сайхан,  Хишиг-Өндөр сумын сургуулийн багш Т.Ариунтуяа, Д.Эрдэнэцэцэг,  Г.Ганчимэг нар шилдэг багш болж, Хялганат тосгон, Сайхан, Гурванбулаг сургууль шилдэгээр тодорч сургалтын хэрэглэгдэхүүнээр шагнууллаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ