Цагаан зээрийг хамгаалах ажлыг бүсийн хэмжээнд хамтран хийнэ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан, аймгийн ИТХ-ын хамтарсан
“Янзаган хүрээг хайрлаарай” хэлэлцүүлэг хоёр дахь жилдээ боллоо. Хэлэлцүүлэгт Хэнтий,
Дорнод, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга болон гурван аймгийн 17 ЕБС-ийн эко
клубийн сурагчид оролцож, жилээс жилд тоо толгой нь цөөрч буй цагаан зээрийг
хамгаалах, тоо толгойг нь бууруулахгүй байх тал дээр хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.
1599 өдөр