Аймгийн төсвийг ирэх сарын 5-нд хэлэлцэнэ
Дархан-Уул
/МОНЦАМЭ/. Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал пүрэв
гарагт боллоо. Тус хурлаар “Монгол Улсын цол, одон
медальд уламжлах тухай”, “Хуралдаан зарлах тухай”, “Аймгийн ГХУСАЗСЗ-ийн Дэд
зөвлөлүүд байгуулах”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр
батлах тухай”, “Дархан сумын 10 дугаар багийн 25 дугаар хорооллын инженерийн
шугам сүлжээний өмчлөлийг шилжүүлэх тухай, “Журам батлах тухай”, “Хөрөнгө бүртгэх тухай”, “Балансаас балансад
хөрөнгө шилжүүлэх тухай” зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2391 өдөр