Хойд бүсийн ахмад настнууд сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-06 23:55:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ахмад настнуудтай холбоотой Хууль тогтоомж, шийдвэрүүдийг таниулах бүсчилсэн сургалтууд эхэлж, хойд хэсгийн сургалт Сэлэнгэ, Орхон Дархан-Уул аймгийн ахмадын төлөөллийг хамруулан модуль хэлбэрээр зохион байгууллаа. 

Монгол Улсын төр, засгаас ахмад настнуудын эрх, тэдний эрүүл байж, урт наслан идэвхтэй хөдөлмөрлөж, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, бүтээлч, чадавхаа дүүрэн ашиглах, ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой бодлого үйл ажиллагаа явуулж ирсэн. Эдүгээ манай улсад ахмад настантай холбоотой асуудлаар 20 гаруй хууль, УИХ, Засгийн газрын 17 тогтоол, шийдвэрүүд, олон тооны журам зааврууд батлагдан мөрдөж байна. Гэвч эдгээр дээр дурдсан хууль, шийдвэрүүдийг ахмад настнууд тэр бүр мэдэхгүйн улмаас эрхээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа аж

Тиймээс хууль шийдвэрийг тусгайлсан хөтөлбөрийн дагуу тасралтгүй сургалт явуулах замаар сурталчлан таниулах, ахмад настнуудын хууль ёсны эрхийг нь эдлүүлэх нь нэн чухал асуудал гэж үзэн ийнхүү Монголын Ахмадын холбооноос санаачлан аймаг бүртээ бүсчилсэн байдлаар модульт сургалтыг явуулж байгаа ажээ.

Хойд бүсийн гурван аймгийн сургалтад 90 гаруй ахмад оролцжээ. 

Холбоотой мэдээ