Талууд цэргийн дайсагнасан үйл ажиллагаа явуулахаа зогсоох хэрэгтэй гэж Ким Жөн Ун мэдэгджээ
ТОКИО. /ТАСС/. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд хоёр улс бие биенийхээ эсрэг цэргийн дайсагнасан үйл ажиллагаа явуулахаа зогсооход чиглэсэн зоригтой шийдвэрийг гаргах хэрэгтэй гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай өчигдөр хийсэн яриа хэлэлцээнийхээ үеэр мэдэгджээ. Д.Трамп үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэхийн сацуу Өмнөд Солонгостой жил бүр хамтран хийдэг цэргийн сургуулилтаа зогсоох бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. Умард Солонгосын тал уг сургуулилтыг улс орныг нь түрэмгийлэх гэсэн бэлтгэл ажиллагаа хэмээн үздэг билээ. Энэ тухай өнөөдөр Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.
2144 өдөр