Хэрлэн суманд 100 ортой шинэ цэцэрлэг үүдээ нээлээ
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр Хэнтий аймгийн ЗДТГ болон Монгол дахь Арабын нэгдсэн Эмират улсын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж бэлэглэхээр болсон. Тус цэцэрлэгийг "АТТА-ЧР констрашн" ХХК зургаан сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн нээлт боллоо.
1721 өдөр