ӨНӨӨДӨР: “Шинэ Хар Хорум хот”-ын Үндэсний хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarantsetseg@montsame.mn
2023-10-25 07:57:59

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 25-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм: 


10.00 цагт: УИХ-ын Байнгын хороод хуралдана. 

10.00 цагт: “Далай таур”-т: “Шинэ Хар Хорум хот”-ын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралдана. Утас: 9507-1740

10.00 цагт: Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.

11.00 цагт: АТГ-ын "Олон нийтийн төвд: Сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлнэ. Хэвлэлийн бага хуралд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга нар оролцоно. Утас: 9168-9111.

11.00 цагт: “Галерей Улаанбаатар” төвд: СЕО клубээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх, татварын бааз суурийг өргөтгөх боломж, далд эдийн засгийг бууруулах талын судалгааны үр дүн танилцуулна.

16.00 цагт: "Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл-2023" үзэсгэлэнг Уран зургийн галерейд нээнэ.

Холбоотой мэдээ