ДУНДГОВЬ: 500-гаад хүүхэд 10 төрлийн хичээлээр элсэлтийн шалгалт өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-06-19 15:29:48

Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 19. /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн хувьд 2022 онд тухайн үеийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Мөнхбатын санаачилгаар Оюунлаг Дундговь хөтөлбөрийг хэрэгжүүлж элсэлтийн шалгалтдаа 700-800 оноо авсан хүүхдийг нэг сая хүртэлх төгрөгөөр, шавь нараа сайн бэлтгэн амжилттай оролцуулсан багш нарт мөнгөн урамшуулал олгож ажилласны үр дүнд Дундговь аймаг ерөнхий шалгалтын оноогоор улсад 18-д жагсаж байсан нь найман байр урагшилж 10 дугаарт эрэмбэлэгдсэн юм.


Шалгалтад бүртгүүлж буй дийлэнх хүүхдүүд нийгмийн ухаан, англи хэл, монгол хэл, математик гэсэн хичээлүүдээр шалгалт өгч байна. Аймгийн нийт төгсөгчид эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхгүй байгаа нь нэн шаардлагатай, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэгдэхгүй байх эрсдэлтэй байгааг “Эрдмийн далай” сургуулийн захирал Э.Ууганцэцэг хэллээ.


Харин төгсөх ангийн сурагчдын хувьд элсэлтийн шалгалтад бэлдэх нь хамгийн чухал учир эцэг эхчүүд хүүхдээ ойлгож, тэднийг бүх талаар дэмжих, зөв мэргэжил сонгох, шалгалтдаа амжилттай оролцоход нь дэмжих хэрэгтэйг боловсролын үнэлгээний газрын мэргэжилтэн А.Очирбал зөвлөлөө.


“Эрдмийн далай” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Манзушир англи хэлний шалгалт өгсөн бөгөөд уул уурхайн мэргэжлээр Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуульд элсэх хүсэлтэй. Тэрбээр нийт шалгалт өгч буй сурагчдад  өөр зүйлд сатааралгүй, зөвхөн шалгалтдаа анхаарахыг зөвлөв. Учир нь энэхүү шалгалт бидний амьдралын анхны гарааг тодорхойлох чухал мөч юм хэмээлээ.


Элсэлтийн шалгалт 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал үргэлжилнэ. 

Д.Адьяасүрэн

Холбоотой мэдээ