ЕАБХАБ-ын Сонгууль ажиглах багийн тэргүүнийг хүлээн авч уулзав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзан, энэ 6 дугаар сарын 26-ны өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн асуудлаар ярилцав.
2976 өдөр