Алслагдсан бүс нутагт гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах төсөл хэрэгжүүлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам /ЦХХХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, KDDI сангийн олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ноён Kazunori Fujita, ахлах зөвлөх Ноён Yosuke Uchiyama, зөвлөх менежер Ноён Toshizkazu Yurugi болон Далайн кабель болон харилцаа холбоо компанийн ахлах менежер Ноён Hiroki Yanagisawa нартай уулзав.Цахим хөгжил, харилцаа холбооны чиглэлээр одоо хэрэгжүүлж буй төсөл болон цаашид хэрэгжүүлэх “Программ хангамж, робот зэрэг мэдээлэл технологийн боловсролыг бага насны хүүхдэд олгох” төслийн талаар санал солилцлоо.
1084 өдөр