Үндэсний бөхийн барилдааны дүрэмд зарим өөрчлөлт орлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-аас дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна гэж өөрчиллөө.
1085 өдөр