Алслагдсан бүс нутагт гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах төсөл хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам /ЦХХХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, KDDI сангийн олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ноён Kazunori Fujita, ахлах зөвлөх Ноён Yosuke Uchiyama, зөвлөх менежер Ноён Toshizkazu Yurugi болон Далайн кабель болон харилцаа холбоо компанийн ахлах менежер Ноён Hiroki Yanagisawa нартай уулзав.
ЦХХХЯ нь Ази Номхон далайн цахилгаан холбооны байгууллага
/APT/-ийн дэмжлэгээр мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг дэмжих,
мэдээллийн технологийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, шинэ шийдлийг
нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор
“Монгол Улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс,
хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх”,
“Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах”
төслүүдийг Япон улсын KDDI сантай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр тоног төхөөрөмж суурилуулсан
алслагдсан бүс нутгийн иргэдийг гамшгийн үеийн мэдээ, мэдээллээр түргэн шуурхай
хангах боломж бүрдэх юм.