“Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” үзэсгэлэн нээлтээ хийв
Улаанбаатар /мОНЦАМЭ/. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр амьд сэрүүн байсан бол 55 насны сүүдэр зооглох байв. Энэ өдөр түүний ах С.Баяр, дүү С.Оюун болон “Зориг” сангийнхан, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь хөшөөнд нь цэцэг өргөсөн бол Монголын Үндэсний музейд амьдрал ахуйгаас нь сэдэвлэсэн үзэсгэлэнгийн нээлт боллоо.
2557 өдөр