МУГЖ Г.Ариунбаатар Улаан талбайд дуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-08-30 11:39:57
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москва хотын Улаан талбайд 7 дахь өдрөө үргэлжилж буй Олон улсын цэргийн хөгжмийн наадамд МУГЖ, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар оролцож байна.
Тус наадам нь 8 дугаар сарын 24-нөөс ирэх сарын 2-н хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн тоглолтод МУГЖ Г.Арунбаатар дэлхийд алдартай сопрана Хибла Герзмаватай хамт “Подмосковные вечера” дууг дуулна хэмээн  Кремлийн "spasstower.ru" сайт-д мэдээлжээ.
С.Мөнхбаатар

Холбоотой мэдээ