“Аз жаргалтай аав, ээж нар”-ыг бэлтгэлээ
Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн үед залуу хосуудын эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл дутмаг, эцэг эх болоход өөрийгөө бэлдээгүй зэргээс болж жирэмсний төрөх үеийн хүндрэл, хожуу үеийн хордлого, дутуу төрөлт, жирэмсэн үеийн бэлгийн замын халдвар, жирэмсэн үеийн таргалалт, том ураг тээх гэх мэт хүндрэлүүд манай аймагт цөөнгүй тохиолдож байна. Иймээс гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж эхчүүдийг эрүүл, тайван орчинд төрүүлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газраас “Аз жаргалтай аав, ээж нар” сургалтыг энэ сарын 19-нд зохион явууллаа.
1885 өдөр