Цэцэрлэг суманд 19 мянган толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-25 22:26:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд цас их орсны улмаас хаваржилт хүндэрч 19272 толгой мал хорогдож цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Тус суманд энэ  сарын эхний арав хоногт ихэнх нутгаар жиндүү, хүйтэн, салхи шуургатай 3 удаа цас орсон байна. Өнөөдрийн байдлаар цасны дундаж зузаан 60-65 см, гуу жалга хунгарласан газраа 100-150 см, хөрийн зузаан 15-35 см, цасны нягт 0,25-0,28 г/см3 хатуурсан зузаан цастайн улмаас “цагаан зуд”-ын нөхцөл бүрдсэн гэнэ. Цэцэрлэг сум 7 багтай, 5009 хүн ам, 836 малчин өрх, 285 хот айл хаваржиж байна. Цагаан-Уул сум болон Завхан аймгийн сумдад отроор 25 өрхийн 81 хүн, үүнээс, хүүхэд 29, өндөр настан 5 байгаа бөгөөд нийт 15858 толгой мал оторлож байгаа ажээ.


 


Холбоотой мэдээ